МИАТ Солонгосын төмөр замынхантай хамтарна

2015 оны 12 сарын 15

Манай улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани БНСУ-ын төмөр замын тээвэрлэгч KORAIL компанитай хамтран ажиллахаар өнгөрсөн долоо хоногт гэрээ байгуулжээ. Сөүл хотод байгуулсан уг гэрээ нь “Аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай санамж бичиг” гэх нэртэй бөгөөд санамж бичигт МИАТ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир, KORAIL Tourism Development компанийн захирал Lee, Kuntae нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Энэхүү баримт бичгийн үзэглэснээр хоёр улсын хооронд болон бүс нутагт агаарын тээвэр, төмөр зам хосолсон аялал жуулчлалыг хөгжүүлэх гэнэ.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна