ОХУ-ын БХЯ 2015 оны тайлангаа нийтэлжээ

2015 оны 12 сарын 15

 

ОХУ-ын Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчнийхээ 2015 оны тайланг өөрийн албан ёсны сайтад нийтэлжээ.

 

Энэ тайлангаас зарим нэг мэдээллийг Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу ерөнхийлөгч Путины оролцсон жилийн эцсийн коллегийн өргөтгөсөн хуралдаан дээр нийтэд сонсгосон юм.

 

"Тайланг орос, англи хэлээр гаргасан бөгөөд Зэвсэгт хүчний чанарын өөрчлөлт зэргийг зургууд, видео материал, инфографик зэргээр харуулсан байгаа” гэж яамны хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

 

Яамны сайтад цэргийн яамны төлөвлөгөөний биелэлт, 2020 он хүртэлх төлөвлөлтийн талаар тодорхой нийтэлж байх болно гэж өгүүлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна