Хувь хүний санхүүгээр “АХА” зохиожээ

2015 оны 12 сарын 15

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний “Санхүүч” клубтэй хамтран “Хувь хүний санхүү” сэдвийн хүрээнд 2015 оны 12-р сарын 11-ний өдөр АХА тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд МУИС-ийн бүрэлдэхүүнд багтдаг 4 сургуулийн “Хувь хүний санхүү” хичээлийг сонгон судалж буй оюутнууд оролцож, мэдлэг оюунаа уралдуулснаас 1-р байранд Бизнесийн сургуулийн оюутан Г.Алтаншагай, 2-р байранд тус сургуулийн оюутан Б.Мягмарсүрэн, 3-р байранд Т.Янжиндолгор нар орж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Энэхүү тэмцээн нь “Хувь хүний санхүү” хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулсан анхны Их сургууль болох МУИС-ийн оюутнуудын дунд явагдсанаараа онцлогтой болж байгаа юм.

Зохион байгуулагч: Оюутны эрдэм шинжилгээний “Санхүүч” клуб

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна