2015 оны шилдэг сэтгүүлээр “Гранд” тодорлоо

2015 оны 12 сарын 15

Монголын сэтгүүлзүйн хамгийн ууган, мэргэжлийн хамгийн том байгууллага болох МСНЭ-ийн шинэ жилийн цэнгүүн 2015 оны 12-р сарын 11-ний үдэш болж, 2015 оны шилдгүүдээ тодруулж, өргөмжиллөө. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн салбарынхны бүтэн жилийн амжилт, бүтээлийг дүгнэдэг нэр хүндтэй тус наадмаас “Гранд” сэтгүүл 2015 оны Шилдэг сэтгүүл өргөмжлөлийг хүртлээ.

Өнгөрсөн 10-р сард 5 жилийн ойгоо уламжлалт Гранд Авардс“ ёслол хүндэтгэлийн ажиллагаатай хамтатган зохион байгуулсан манай хамт олон өнгөрсөн хугацаанд сэтгүүлзүйн ёс зүйн хүрээнд хүн төвтэй, хариуцлагатай сэтгүүлзүйг хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг нэг том ажил маань “Гранд Авардс” ёслол хүндэтгэлийн ажиллагаа байдаг. Энэ нь зөвхөн оюун санааны хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ирсэн хэлбэр. Тэгвэл энэ жилийн тухайд “Мэргэжлээ зөв сонгоцгооё” нэртэй зорилтот хүмүүнлэгийн өдөрлөг зохион байгуулж бодит түвшинд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн билээ. Энэ бүхнийг маань үнэлж Монголын сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага Шилдэг сэтгүүл өргөмжлөлийг олгосонд баяртай байна. Бид цаашид улам хичээн ажиллах болно.

Монголын сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдгүүд:

  • Шилдэг сэтгүүл – “ГРАНД” СЭТГҮҮЛ
  • Шилдэг сэтгүүл – “ГЭРЭГ”
  • Шилдэг мэдээллийн сайт – GOGO.MN
  • Шилдэг мэдээллийн сайт – ITOIM.MN
  • Шилдэг сонин – “ӨДРИЙН СОНИН”
  • Шилдэг сонин – “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ”
  • Шилдэг телевиз – МОНГОЛ HD телевиз
  • Шилдэг телевиз – “ЭХ ОРОН”

ГРАН ПРИ: Шилдгийн шилдэг:

  • Шилдгийн шилдэг сэтгүүлч - Энхцагийн ЭНЭРЭЛ
  • Шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл – ТВ9 телевиз

Сэтгүүлчид:

  • 2015 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч Жамсрангийн ЧИМЭДЦЭРЭН
  • Монгол Улсын 2015 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч Сүхээгийн ЖАВЗАНДУЛАМ
  • 2015 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч Дэлгэржаргалын ДАВААНЯМ
  • 2015 оны радиогийн шилдэг сэтгүүлч Зоригоогийн СУМЪЯАБАЗАР
  • 2015 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч Лунтангийн БОЛОРМАА
  • 2015 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч Ганчимэгийн ОДГАРАВ
  • 2015 оны сонины шилдэг сэтгүүлч Баатарын ЭНХМАРТ
  • 2015 оны телевизийн шилдэг сэтгүүлч Бүдрагчаагийн ОЮУНЧИМЭГ

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнууд:

  • “УРЛАГ.МН” САЙТ
  • “ЗАР МЭДЭЭ” СОНИН
  • “ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ”
  • МЕДИА КОНСУЛ” КЛУБЫН ХАМТ ОЛОН

Хэвлэл мэдээллийн шилдэг холбоод:

  • МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО
  • МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

Орон нутгийн шилдэг мэдээллийн хэрэгслүүд:

  • “ДОРНОД ЗОН” СЭТГҮҮЛ
  • “АРХАНГАЙН АМЬДРАЛ” СОНИН
  • “ТАНЫ ЭЛЧ” СОНИН
  • “АЛТАН ГОВЬ” ТЕЛЕВИЗ
  • “АРХАНГАЙ” ТЕЛЕВИЗ

Шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд:

  • Салбарын шилдэг хэвлэл - “ГАН ЗАМ” сонин
  • Шилдэг радио, П3-100.9
  • Шилдэг радио, ФМ 107.5

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна