Далавч тасарснаас ослын буулт хийв

2015 оны 12 сарын 15

Фото: Лоренцо Эрнандесийн Facebook-ийн хуудаснаас

 

Southwest Airlines нисэхийн компанийн иргэний агаарын тээврийн онгоц Техас мужийн Сан-Антонио хотын буудалд ослын буулт хийжээ. Нислэгийн үер далавчны хэсэг тасран унасан гэнэ. «Боинг 737» онгоц нь Остин - Харлинген чиглэлийн нислэгтэй, 109 зорчигчтой явжээ.

 

 

Нэгэн зорчигчийн ярьснаар, онгоцны зүүн талын далавчны хэсэг тасран унжсан байна. Хүчтэй чичирхийлэлтэй байгаад дараа нь байдал хэвийн болсон гэж Лоренцо Эрнандес Фейсбук дахь хуудаснаа бичжээ. Далавчны хэсэг салах үеэр зарим зорчигчид эхлээд хагширснаа дараа нь зарим нь залбирч, зарим нь гэмтлийн зургийг авч байсан гэнэ. Онгоц эсэн мэнд газарджээ.

 

Аравдугаар сарын 15-нд Ираны Mahan Air компанийн онгоц агаарт хөөрсний дараа нэг хөдөлгүүр нь салан унасан байна. Boeing 747 онгоцны нисгэгч нар ослын буултыг амжилттай хийж чадан 300 зорчигчийн амийг аварчээ. Хожим онгоцны буудлын ойролцоох газраас тасран унасан хөдөлгүүрийг олсон байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна