424 сая төгрөг дээрэмдсэн байжээ

2015 оны 12 сарын 15

Өнгөрөгч амралтын өдөр Худалдаа хөгжлийн банкны Таван шар дахь салбар руу зэвсэгтэй хоёр этгээд дайрч 300 гаруй сая төгрөг авсан тухай мэдээлсэн билээ. Харин хэргийн эздийг Цагдаагийн ерөнхий газрынхан эрэн сурвалжилж, 24 цагийн дотор олсон юм. Тэгвэл ах дүү хоёр гэх бүлэг этгээд 300 гаруй сая бус 424 сая төгрөг авсан байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хоёр этгээд мөнгөнийхөө 394 саяыг нь хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиндаа, харин үлдсэнийг нь ломбард дахь машинд нуусан байсныг илрүүлсэн байна. Ямартай ч цагдаагийн байгууллагынхны зүгээс гэмт этгээдийг баривчилж, дээрэмдсэн мөнгийг илрүүлэн Худалдаа хөгжлийн банканд бүрнээр нь тушаасан байна. Хэрэг хийсэн хоёр этгээдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Дашрамд дуулгахад, энэ хэргийг 1985, 1992 онд төрсөн ах дүү хоёр үйлдсэн аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна