Л.Эрдэнэчимэг: ТТ-н төслийг өргөн барина

2015 оны 12 сарын 15

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нар өнгөрсөн сарын 2-нд хэвлэлийн хурал хийж, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хүргүүлэх гэж байгаагаа мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос энэ асуудлыг тодруулахад “Сайд болон яамдаас санал авах нэг сарын хугацаа байдаг. Энэ хугацаа дуусаагүй байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс өргөн барьсан тогтоолын төсөл юу болж байгааг тодрууллаа.

-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолын төсөл өргөн бариад нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ тогтоолын төсөл ямар шатандаа явж байна вэ?

-Арванхоёрдугаар сарын 10-нд нэг сарын хугацаа дууссан. Засгийн газрын зүгээс яамдаас саналаа авч байна. Засгийн газрын хурлаар оруулах гэж байгаа гэсэн мэдээлэл ирж байсан. Гэхдээ нэг сарын хугацаанд амжуулах боломж байсан боловч санал өгөхгүй байгаа. Тиймээс дараагийн долоо хоногт УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Одоогийн байдлаар тогтоолын төсөл болон хууль өргөн барихад тодорхой бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай. Жишээ нь, Төрийн бус байгууллагуудын саналыг авсан байдаг. Тэгэхээр Төрийн бус байгууллагуудаас санал авахаар хоёр, гурван газар албан бичиг хүргүүлсэн. Энэ материал бүрдвэл дараагийн долоо хоногийн даваа юм уу, мягмар гариг гэхэд УИХ-ийн дарга З.Энхболдод өргөн барихаар бэлдэж байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна