“Өсвөрийн хийлчдийн уралдаан” боллоо

2015 оны 12 сарын 15

Монголын Хүүхдийн ордны санаачилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Өсвөрийн хийлчдийн нээлттэй уралдаан”-ыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа. Уралдаанд Монголын болон Япон, БНСУ, Канад, Англи улсын хийлчид оролцож дэлхийн сонгодог аялгуунуудыг тайзнаа эгшиглүүллээ.

Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан энэхүү уралдааныг бага, дунд, ахлах насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд нийт 60 гаруй хүүхэд багачууд оролцсон байна. Мөн гадны улс орнуудаас урилгаар ирсэн мэргэжлийн шүүгчид өвсөрийн хийлчдийн тоглолтыг шүүжээ. Нээлттэй уралдааны Гранпри шагналыг 11 настай М.Анужин хүртсэн байна. Цаашид энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна