БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан ирлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан ирлээ

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр ирж байна. Тэрбээр 16.30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буулаа. Айлчлалын албан ёсны үйл ажиллагаа маргааш эхлэх бөгөөд түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд угтан авах юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нар албан ёсны хэлэлцээ хийж, Харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм. Мөн Хван Гё Ан УИХ-ын дарга З.Энхболдод Хван Гё Ан бараалхаж, чуулганы хуралдааны танхимтай танилцсанаар айлчлал өндөрлөх аж.

Энэ удаагийн айлчлал Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж