Хайгуулын лицензийн өргөдөл авахаа зогсоожээ

2015 оны 12 сарын 15

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах хугацааг түр зогсоожээ. Энэ оныг дуустал түр хугацаанд тодорхой шалтгааны улмаас зогсоохоор болсон байна. Тус газраас тодруулбал, “Засгийн газрын 2014 оны 7 сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулан Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулахаар төлөвлөсөн. Мөн Экологийн чухал ач холбогдол бүхий газар нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон Улсын тусгай хамгаалалтад шинээр авахаар төлөвлөж буй талбайнуудыг хасаж өөрчлөлт оруулах. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг шинээр нэмж тогтоох ажил хийгдэж байна. Иймээс түр хугацаанд зогсоосон” гэв.

Өргөдлийг өчигдрөөс авахаа зогсоожээ. Улмаар энэ оныг дуустал өргөдлийг хүлээн авахгүй юм байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна