Хамгийн жижиг дрон

2015 оны 12 сарын 15

Дроны хэрэглээ улам нэмэгдэж, томоохон компаниуд хүргэлтийн үйлчилгээндээ ашиглаж, цэрэг цагдаагийнхан хяналт шалгалт хийхдээ ч хэрэглэдэг болоод буй билээ. Үүнээс гадна энгийн иргэд ч өдөр тутмын амьдралдаа дроныг ашиглаж, сонирхолтой зураг авалт видео бичлэг хийх болсон.

Дронууд олон янзын загвар, хүчин чадалтайгаар зах зээлд нийлүүлэгдэж эхлээд байгаа ба хамгийн жижиг дроныг бүтээжээ.

Энэхүү дрон нь хамгийн сайн камертай учир тод чанартай видео бичлэг хийх, зураг авах хүчин чадалтай ба ердөө 3см урттай юм байна.

Мөн өөр дээрээ 2 GB багтаамжтай учир багагүй хугацааны видео бичлэгийг тасралтгүйгээр хийх боломжтой аж.

Үнэ нь 30 ам.доллар гэнэ.

Т.МӨНХ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна