Татварын өршөөлийн хугацааг сунгах ёстой юу?

2015 оны 12 сарын 16

Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжих хугацаа арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Тодруулбал, энэ хугацаанд багтаж иргэн, хуулийн этгээд нуугдмал орлого, үл хөдлөх хөрөнгөө ил болгож, татварын байгууллагад тайлангаа үнэн зөвөөр гаргасан тохиолдолд хуулийн хариуцлагад татахгүй болж байгаа юм. Татварын ерөнхий газрын мэдээллээр арванхоёрдугаар сарын 7-ны байдлаар 3.5 их наяд, арванхоёрдугаар сарын 15-ны урьдчилсан мэдээгээр тав орчим их наяд төгрөгтэй дүйх хөрөнгө, орлого ил болсон байна. Нийтдээ 5789 хуулийн этгээд тайлангаа ирүүлжээ. Тайланг хүлээн авах эцсийн хугацаа ойртож байгаагаас татвар, нийгмийн даатгалын байгууллага, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус бүр ажлын ачаалал үүсээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дээрх хуулийн хэрэгжих хугацааг сунгаж, хамрагдах хүрээг нь өргөтгөх боломжийг бүхий л хүнд олгох ёстой гэсэн асуудал хөндөгдөж эхэлсэн ч хугацаандаа багтаахын төлөө ажиллах ёстойг сануулах хэсэг байна.  Энэ асуудлыг хөндөж “VS” буландаа УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарын байр суурийг онцоллоо.

Бэлтгэсэн Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна