Япон Төмөрөө эзэн хааны одон гардлаа

2015 оны 12 сарын 16

Монгол-Японы соёл утга зохиолын төвийн дарга, судлаач Дэлэгийн Төмөрбаатарт  өчигдөр Японы Цог жавхлант Эзэн хааны одон хүртээжээ. Япон Улсын Эзэн хааны "Мандах нар" одонгийн "Сарнай цэцэг бүхий алтан туяа" зэрэглэлийн одонг монгол судалаачид гардуулсан юм. 

Япон судлаач гэдгээрээ олонд танигдсан Д.Төмөрбаатарыг хүмүүс “Япон Төмөрөө” хэмээн авгайлах нь бий. Тэрбээр  Японы утга зохиол, соёлыг  монголчуудад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд олон арван бүтээл туурвисан манай нэртэй орчуулагчдын нэг билээ. Д.Төмөрбаатар нь Кавабата Ясүнаригийн “Изүгээр яваа бүжигч бүсгүй” (1991), Ито Сачиогийн “Хээрийн удвал цэцэгсийн дундах шарил” (2001), Шиба Рёотарогийн “Сүүлчийн шёогүн” (1996), “Мэйжи хэмээх төр улс” (2000) түүхэн романууд, Насүдо Минорүгийн “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй”(2000), Нитобэ Иназогийн “Бүшидэ” гүн ухаан, ёс зүйн тууж (2007) зэрэг олон зохиол бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлжээ.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна