Reuters агентлагийн 2015 оны шилдэг зургууд

2015 оны 12 сарын 16

Фото: Alexandros Avramidis / Reuters

Грекийн Идомени тосгоны  ойролцоо, грек-македоны хил дээр гарсан зодооны дараа цагдаагийнхан дүрвэгсдийг шахан холдуулж байгаа нь. 2015.12.03.

 

Фото: Mark J. Rebilas / Reuters

Флорида мужид явагдсан Auto Plus уралдааны үеэр осолдсон дрег-рейсер Ларри Диксон  азаар амьд гарчээ.

 

Фото: Rick Wilking / Reuters

Колорадо голын Пауэлл хиймэл усан сан дахь элст гадарга. Усан сан нь Аризона, Невада, Калифорний мужуудыг усаар хангадаг.

 

Фото: Yannis Behrakis / Reuters

Иран дүрвэгч Македонийн эрх баригчдын хилээ нээхгүй гэсэн шийдвэрийг эсэргүүцэн уруулаа оёжээ.

 

Фото: Umit Bektas / Reuters

Аравдугаар сарын 10-ны өдөр Анкарад болсон аллагын үеэр амь  үрэгдсэн Али Китапчийн (Ali Kitapci) бэлбэсэн эхнэр, хүү хоёр. Тэр өдөр 97 хүн амиа алджээ.

 

Фото: Mohamed Nureldin Abdallah / Reuters

Суданы Нил мөрөн дээр селфи хийж байгаа залуус.

 

Фото: Matt Dunham / Reuters

Британийн  хаан ширээ залгамжлагч Жорж загалмайлах ёслолын дараа дүү охин Шарлоттоо харж байгаа нь, долдугаар сарын 5.

 

Фото: Vincent West / Reuters

Испанийн иргэний дайны үеэр Герника хотыг бөмбөгдөж байгаа тухай киноны зураг авалт дээр. 1937 онд германы “Легион Кондор” гэх нисэхийн жигүүр  бөмбөгдөж хотыг  бүрэн сүйтгэжээ.

 

Фото: Mike Hutchings / Reuters

Гадил жимсний наймаачин дугуйчид өдөр бүр уулнаас буун ирдэг. Тэд гэртээ буцахын тулд ачааны машинаас зүүгдэн уул өөд гардаг.

 

Фото: Arnd Wiegmann / Reuters

FIFA-гийн зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Ли Нельсон гэх нууц нэрээр тоглолт хийдэг британи инээдмийн жүжигчин Йозеф Блаттерийг долларын дэвсгэртээр цацлан авлигын хэргийг нь эсэргүүцжээ.

 

Фото: Thomas Peter / Reuters

Сөүлийн “Чхангёнгун” ордонд сүүдэр шийн театрын тоглолтыг сонирхож байгаа үзэгчид, тавдугаар сарын 5.

 

Фото: Jim Young / Reuters

Хиллари Клинтон Айова мужийн Де-Мойне хотод сонгуулийн сурталчилгаа хийлээ, наймдугаар сар.

 

Фото: Eric Vidal / Reuters

Есдүгээр сарын 7. Европын фермерүүд Брюсселийн төвд  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ унасныг эсэргүүцэн жагсаал хийх үеэр цагдаа нарыг өндөг, сүрлээр шидэлжээ.

 

Фото: Kevin Lamarque / Reuters

АНУ-ын ерөнхийлөгч  Барак Обама есдүгээр сарын 28-нд хэлэлцээр хийхийн өмнө Оросын лидер Владимир Путинд гараа сунган мэндчилж байгаа нь.

 

Фото: Stoyan Nenov / Reuters

Унгар хилээ хаасан есдүгээр сарын 16-ны дараагийн өдөр Сербээс Унгарт очих гэж зүтгэсэн дүрвэгч.

 

Фото: Thomas Peter / Reuters

Японы Эхимэ мужийн Аошима аралд муур нь хүнээсээ олон. Эрт цагт загасчдын торыг сүйтгэж байсан мэрэгчидтэй тэмцэх гэж уг аралд муур авчирсан нь өсөөд ийм олон болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна