БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

2015 оны 12 сарын 16

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр 16.30 цагт Улаанбаатар хотноо буусан юм. Ерөнхий сайд Хван Гё Аны айлчлал энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.  Айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахын дээр  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа ийнхүү Ерөнхий сайд нь дахин айлчилж байна. Энэ жил Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна