2016 оны төсвийг хэлэлцэн баталлаа

2015 оны 12 сарын 16

Сэтгүүлч:
Сүхбаатар

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2015.12.16.


- Баруун-Урт сумын ИТХ-ын 6 дахь удаагийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Баруун-Урт сумын Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2015 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан сонсож сумын ИТХ-ын төлөөлөгчид үнэлэлт дүгнэлт өглөө. Хийсэн ажлын үндсэн чиглэлтэй холбоотой сумын Засаг даргын тайланг 24 төлөөлөгч дэмжиж, 100 хувийн саналаар хангалттай гэж үнэллээ.

- Сумын ИТХ-аар 2015 оны төсөв тодотгол хийж, 2016 оны төсвийг хэлэлцэн баталлаа. 2015 онд аймгаас үзүүлэх санхүүгйин дэмжлэг 550 сая төгрөг батлагдсан үүнээс 40 сая төгрөг санхүүжилт дутуу байгаа юм. 2016 оны төсвийг хэлэлцэж 1 тэрбум 500 сая төгрөгөөр баталлаа.
 

- Нефтийн баялаг ихтэй манай улсын хувьд дотооддоо үйлдвэр барих чухал асуудал болж байгаа. Хэрвээ үйлдвэр баригдчихвал түүхий эдээ бүрэн боловсруулах хүчин чадалтай болохыг Уул уурхай яамнаас мэдээлж байгаа. Тэгвэл тус нефтийн үйлдвэр барих ажлыг Аж үйлдвэрийн яам хариуцаж судалгааны түвшинд явагдаж байна.

- Баруу-Урт сумыг ус дулаанаар хангаж байгаа Дулааны станц талбайн хэмжээгээрээ нүүрсээ нөөцөлж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Өнөөдрийн байдлаар 2 зуух байнгын галлагаатай явж байгаа нөөц зуух байхгүй ч засварын ажил бүрэн хийгдсэн гэсэн мэдээлийг өглөө.

- Сүүлийн үед хөдөө орон нутгийн авто замд жолооч нар хурд хэтрүүлснээс болж зам тээврийн осол нэмэгдэх болсон. Тиймээс аливаа болзошгүй осол аваар болон зөрчил дутагдлыг арилгах үүднээс хот хооронд явж байгаа бүх том оврын автобусанд JPS тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Жижиг оврын тээврийн хэрэгсэлд уг төхөөрөмжийг суурьлуулах ажил эхэлжээ.

BBS TV

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна