Манай боксчид бүх жинд түрүүлэв

2015 оны 12 сарын 16

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монголын боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулсан “Монгол туургатан” боксын анхдугаар их наадам 12 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Бөхийн өргөөнд зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн ширэн бээлийтнүүд зургаан жинд AIBA-гийн дүрмийн дагуу гурван минутаар гурван үе тоглосон юм. Энэхүү анхдугаар тэмцээнд БНХАУ-ын Өвөрмонголын тамирчид тодорхой шалтгааны улмаас оролцсонгүй.

Зөвхөн эрэгтэйчүүдийн ангиллаар болсон энэ тэмцээнд зохион байгуулагч орны давуу эрх эдлэн манайхаас жин тус бүрт дөрөв, бусад улсаас нэг тамирчин оролцсон юм. Манай боксчид бүх жинд түрүүлсэн бөгөөд багаараа 750 крат сорьцтой шилжин явах цомын эзэн боллоо.

Тэмцээний дүн:

49 кг:

Алтан медаль: Г.Ган-Эрдэнэ /УАШТ-ий дөрвөн алт, ААШТ-ий хүрэл медальт/

Мөнгөн медаль: Николай Харнайхаев /ОХУ-ын залуучуудын улсын аваргын хүрэл медальт, Буриадын аварга, 18 настай, Халимаг/

Хүрэл: Д.Мөнх-Эрдэнэ

52 кг:

Алтан медаль: Х.Энх-Амар

Мөнгөн медаль: М.Гандулам

Хүрэл: Александр Нимгиров /Халимаг/

56 кг:

Алтан медаль: Э.Цэндбаатар /19 настай тэрбээр хагас шигшээд Араш Абушиновыг хүнд цохилтоор ялсан/

Мөнгөн медаль: Э.Идэрхүү

Хүрэл: Б.Мишээлт

60 кг:

Алтан медаль: ОУХМ О.Батхүү

Мөнгөн медаль: Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Д.Отгондалай /Хагас шигшээд Тувагийн Кежик Болат-Оолтой тоглож байх үеэр түүний зовхи задарснаар алтан медалийн төлөөх тулааныг өнжив./

Хүрэл медаль: Ц.Пүрэвсүрэн

64 кг:

Алтан медаль: Армийн дэлхийн аварга Б.Чинзориг

Мөнгөн медаль: Чингис Боктаев /Халимаг/

Хүрэл медаль: Г.Баярхүү

Энэ жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ бэртлийн улмаас оролцоогүй.

69 кг:

Алтан медаль: Б.Түвшинбат

Мөнгөн медаль: Назар Просяников /Буриад/

Хүрэл медаль: О.Батзориг

 


Ч.БОЛОР, Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна