Банкны нэг хувийн шимтгэлийн талаар мэдээлнэ

2015 оны 12 сарын 16

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ банкнуудын нэг хувийн шимтгэлийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна.

Эргэн сануулахад, банкнууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж шүүхээр хянан шийдүүлэхээр болсон билээ. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан ч Дээд шүүхээс энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн юм. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Харин энэ шийдвэрийг ШӨХТГ-аас эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдсэн. Тухайлбал, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариуг шүүхээс гаргасан” гэж мэдээлсэн юм. Энэ асуудлаар өнөөдөр хэвлэлийнхэнд хандахаар болжээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна