LG ELECTRONICS компани дэлхийд анх удаа хамгийн том OLED дэлгэцийг танилцууллаа

2015 оны 12 сарын 16

OLED дэлгэцийн бүхий л ид шидийг сая сая аянчин жуулчнаар үнэлүүлж дүгнүүлэхийн тулд Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд суурилуулалтын хосгүй ажлыг гүйцэтгэжээ.

СӨҮЛ, 2015 оны 11 дүгээр сарын 20. OLED телевизорийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч LG Electronics (LG) компани нь өнөөдрийн байдлаар дэлхийд хамгийн том болох хоёр OLED дэлгэцийг Өмнөд Солонгос дахь Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд олон нийтэд толилууллаа. LG компани болон Францын дизайны урлагийн алдарт Wilmotte & Associes пүүсийн нягт хамтын ажиллагааны үр дүнд нисэх онгоцны буудлын гол байгууламжийг чимэглэсэн тийм далайцтай бүтээц бий болсон байна.

Суурилуулалтын хэсэг бүр нь 55 инчийн 140 ширхэг хүнхэр буюу нумарсан OLED самбараас тогтсон бөгөөд үүний үр дүнд дэлгэцийн хэмжээ нь 13 метр өндөр, 8 метр өргөн болсон нь том оврын гурван контейнертэй тэнцэхүйц хэмжээ юм.        

Нумарсан хоёр дэлгэц нь OLED технологийн олон талт боломжийг дээд зэргээр харуулах үүднээс, жишээ нь, шөнийн тэнгэрт гялалзан гялбах галын наадам зэрэг янз бүрийн контентыг дамжуулж болох аж. OLED дэлгэцийн пиксель бүр нь өөрийн гэсэн гэрэл цацруулдгийн ачаар хүнд гэрлэн диод мэтийн нэмэлт гэрэлтүүлгийн шаардлага байхгүй тул суурилуулалтын ажил ер бусын хөнгөн, эвтэйхэн явагдсан бөгөөд ингэснээр хоёр дэлгэцийг таазанд туйлын бага тулгуурын хүчээр тогтоох боломж бүрдсэн байна.      

               

“Эдгээр OLED дэлгэц нь манай нисэх онгоцны буудлыг олны танил болгосон тэргүүний технологиудыг бүрэн дүүрэн баяжуулж байна. Солонгост боловсруулсан хамгийн тэргүүний технологиудыг сая сая жуулчинд сурталчлан таниулахдаа бид хэзээд бэлэн байх болно” гэж Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Парк Ван-су хэлсэн юм.

“Дэлхийд хамгийн том OLED дэлгэц бол бидний бахархал, түүний ид шидийн олон давуу талыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдад хамгийн түрүүнд танилцуулах завшаан тохиосонд бид бахдан баярлаж байна. OLED технологийн давуу талуудыг энгийн хэдэн үгээр дүрслэн өгүүлэхийн аргагүй, энэ бүхнийг нүдээр үзэх хэрэгтэй юм!” гэж LG Electronics компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд бизнесийн шийдвэрийн салбарын удирдагч Ро Се Ен хэлсэн юм. 


LG Electronics компаний тухай

LG Electronics компани бол хэрэглээний электроник, хөдөлгөөнт холбоо, ахуйн техникийн зах зээлд шинэ технологийн зохион бүтээлт, үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд дэлхий даяар тархан байрласан 113 салбар офист нь  87 мянган ажилтан үйл ажиллагагаа явуулж байна. Тус компанийн худалдааны нийт хэмжээ 2014 онд 53.10 тэрбум ам. доллар /58.14 их наяд солонгос вон/ болсон байна. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance &, Air Solution болон Vehicle Components хэмээх бизнесийн дөрвөн салбар бүтцээс бүрддэг бөгөөд хавтгай дэлгэцтэй телевизор, үүрэн холбооны төхөөрөмжүүд, агааржуулагч, угаалгын машин болон хөргөгчийн үйлдвэрлэлээрээ  дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.  LG Electronics компани нь 2014 онд Олон улсын электрон техникийн International CES® Innovations Awards наадмаас 15 шагнал хүртсэн байна. LG Electronics компанийн тухай нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.LG.kz. сайтад зочилоорой.

LG Electronics Home Entertainment – ийн тухай

LG Electronics Home Entertainment компани нь гэр ахуйн болон бизнесийн салбарынханд зориулсан хавтгай дэлгэцтэй зурагт, аудио, видео тоглуулагчийн үйлдвэрлэлэлийн дэлхийн тэргүүлэгч юм. LG Electronics Home Entertainment – ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн дотор LCD болон плазм зурагт, гэрийн кинотеатрууд, Blu-Ray тоглуулагчид, аудио, видео тоглуулагчид ордог. Тус компани нь гэртээ цагийг зугаатай өнгөрүүлэх төхөөрөмжүүийг шинэ шатанд гаргаж, өндөр технологийн олон талт, загварлаг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна