Карлос Марчена “Валенсия”-г орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Карлос Марчена “Валенсия”-г орхилоо

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн шигшээ баг түрүүлж аваргын алтан цомыг анх удаа өргөсөн билээ. Тэгвэл энэ жил шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглосон “Валенсия”-гийн хамгаалагч Карлос Марчена багаа орхиж, өөр багт очжээ. Түүнтэй Испанийн Ла лигийн хүчтэй багуудын нэг болох “Вильяреал” хоёр жилийн гэрээ хийж эгнээндээ нэгтгэсэн байна. Марченаг тоглож байх хугацаанд “Валенсия” клуб Ла лигийн аварга, УЕФА-гийн цом, Европын супер цом зэрэг олон шагнал хүртэж байсан юм. Харин түүнийг авсан “Вильяреал”-ын удирдлагууд “Марченагийн ухаалаг тоглолт, зан төлөв, мэргэжлийн ур чадвар зэрэг олон авууштай чанарууд нь багаа амжилтанд хүргэнэ гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн байна. 

Score Studio 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж