Адель концерт дээрээ уйлав

2015 оны 12 сарын 16

“25” нэртэй шинэ цомог нь гарсан даруйдаа хит болсон Их Британийн дуучин Адель саяхан нэгэн концертон дээр баярлаж, хөөрсөн үзэгчдийг хараад нулимсаа барьж дийлээгүй гэнэ. Дуучин Адель сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн анхны тоглолт байсан ажээ.

Дуучин “25” хэмээх шинэ цомгийнхоо "Биднийг залуу байхад" дууг дуулахад танхимд цугласан үзэгчид бүгд босч зогсон, дууг нь аялж байжээ.

Тэр үед дуучин "Одоо л тайвширлаа. Би та нарыгаа маш их санасан. Би хэсэг нам гүм амьдарсан. Та бүхэндээ гэнэтийн бэлэг барихаар бэлтгэж байсан юм. Уйлахгүй гэж их хичээсэн юмсан. Баярлалаа та бүхэндээ хүрэлцэн ирсэнд. Би энэ мөчийг удаан хүлээсэн.” Гэж хэлэхдээ нулимсаа барьж дийлэхгүй уйлж байжээ. Нулимсаа арчсаныхаа дараа Адель үзэгчдэдээ дахин баярласнаа илэрхийлсэн юм.

Харин концертын төгсгөлд тэрбээр өөрийн хит дуу "Rolling in the Deep."-ийг дуулсан юм. Үзэгчдийн алга ташилтын дундуур тайзнаас буусны дараа тэрбээр нэгэн найзынхаа мөрийг түшин мэгштэл уйлсан гэнэ.

Адель анх “19” нэртэй цомог гаргасан нь түүнд амжилт, алдар нэр авчирсан юм. Тэр үед Адель 19 настай байжээ. Түүнээс хойш аз, амжилт түүнийг орхиогүй. Ээж болж багагүй хугацаанд шоу бизнесээс хол байсан дуучин тайзнаа эргэн ирсэн бөгөөд ирэх хоёрдугаар сард Европоор аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна