Саудын Араб Египетэд хөрөнгө оруулна

2015 оны 12 сарын 16

Саудын Араб Египетэд газрын тосны тусламж үзүүлж, хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Саудын Арабын хаан Салман Египетэд 30 тэрбум риял /найман тэрбум орчим ам.доллар/-ын хөрөнгө оруулалт хийж, таван жилийн хугацаанд газрын тосоор хангахыг тушаасан байна.

 

Саудын Арабын Батлан хамгаалахын сайд Мухаммед бин Салман Каирт айлчлах үеэр Египетэд санхүүгийн тусламж үзүүлэх болсныг мэдэгдсэн аж. Египет нь Саудын Арабын байгуулсан терроризмын эсрэг тэмцэх исламын цэргийн эвсэлд нэгдээд буй юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна