УИХ-ын гишүүн Г.Батхүү Өвөрхангай аймагт ажиллаж байна

2015 оны 12 сарын 16

УИХ-ын гишүүн Г.Батхүү өөрийн хийсэн ажлаа тайлагнаж иргэдийн асуултад хариулт өглөө. Тэрээр эдийн засгийн нөхцлийг сайжруулах тал дээр олон хуулийн төсөлд санал өгөх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хуульд ажиллаж иржээ.

 

Чөлөөт бүсийн тухай, үйлдвэржилтийг дэмжих тухай, хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай, хамтын тэтгэвэрийн тухай гэх олон хуулийн талаар УИХ-ын гишүүн Г.Батхүү иргэдэд мэдээлэл өглөө.

 

3000 хүнтэй Бүрд суманд 15 ортой эмнэлгийн барилга 10-р сард ашиглалтад оржээ. Улсын төсвийн 804,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан. Уг хөрөнгө оруулалтыг шийдэхэд гишүүн санаачилгатай ажиллаж хугацаанд нь ашиглалтад оруулсан юм.