Оросын онгоцнууд 4200 удаа байлдааны нислэг хийжээ

2015 оны 12 сарын 16

Сергей Рудской

Фото: Вадим Гришанкин / РИА Новости

 

Сирид байлдааны ажиллагаагаа эхэлснээс хойш Оросын нисэх хүчин 4201 удаа байлдааны нислэг хийсэн байна. Тэдгээрийн 145 нь алсын нислэгийн онгоц байжээ. Энэ тухай Зэвсэгт хүчний Жанжин штабын Оператив удирдлагын газрын дарга дэслэгч генерал Рудской мэдээлснийг БХЯ-ных нь хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.

 

Жанжин штабын төлөөлөгчийн онцолсноор анхан шатны зорилго нь алан хядагчдын орлогын эх үүсвэрийг хаах явдал ажээ. “Сүүлийн гурав хоногт Оросын нисэх бүлэглэл алан хядагчдын нефть боловсруулах зургаан байгууламжийг мөн нефть зөөгч машинуудын долоон цувааг устгалаа” хэмээн Рудской хэлэв.

 

Байлдааны нислэг эхэлснээс хойш Оросын нисэх хүчин 1200 гаруй нефть зөөгч ачааны машинуудыг устгажээ. Генералын хэлснээр Сирийн армийн давшилт үргэлжилж байгаа ба Латакия, Алеппо, Хама, Хомс мужууд, Дамаскийн дагуул хотуудад хүчтэй байлдаан хийгдэж байгаа гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна