“Жаст Ойл”, “Магнай Трейд” ШТС-ыг торгохоор болжээ

2015 оны 12 сарын 16

“Магнай трейд”, “Жаст Ойл” компаниуд 2013 онд нэг өдөр шатахуун, дизелийн түлшний жижиглэн худалдаалах үнийг нэмсэн билээ. Тухайн үед ШӨХТГ-аас хоёр байгууллагын энэ үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн юм. Улмаар “Жаст Ойл” компани 941 сая төгрөг, “Магнай Трейд” компани хоёр тэрбум 368 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэр гарсан. Харин тухайн үед хоёр компани шүүхэд гомдол мэдүүлж, өнөөдрийг хүртэл маргаан үргэлжилсэн. Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас гурван шатны шүүхээр бүгдэд ялалт байгуулсан учраас хоёр компанид торгуулийг оногдуулахаар болсон талаар мэдээллээ.

Хоёр компанид нийтдээ  гурван тэрбум 112 сая төгрөгөөр торгохоор болжээ. Тодруулбал, “Жаст Ойл” компанид 900 гаруй сая төгрөг, “Магнай Трейд” компанийг хоёр тэрбум гаруй төгрөгөөр тус тус торгохоор болсон байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна