"Их Mонголын хүчтэн"-үүд аваргаар тодорлоо

2015 оны 12 сарын 16

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах "Монгол-2015" 8 дахь удаагийн тэмцээн 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Спортын төв ордонд боллоо.

Тэмцээнд аймаг, цэргийн арслангаас дээш цолтой бөхчүүдээс бүрдсэн 12 баг 4 зоонд хуваагдан өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн Их монголын хүчтэн, Увс аймгийн Увснуур, Завхан аймгийн Завхан, Сүхбаатар аймгийн Жавхлант, Орхон аймгийн Хангарьд, Дархан-Уул аймгийн Дархан, Булган аймгийн Булганхангай, Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээд шигшээ наймд шалгарсан байна. Тус найман баг 13-ны өдөр 2 зоонд хуваагдан өрсөлдсөнөөс 1-р зооноос Их монголын хүчтэн нэгээр, Увснуур хоёроор гарч, 2-р зооноос Булганхангай нэгээр, Хангарьд хоёроор гарч, хоорондоо солбиж буюу 1-р хэсгээс нэгээр гарсан Их сонголын хүчтэн 2-р хэсгээс хоёроор гарсан Хангарьдтай тоглож хожсон бол 2-р хэсгээс нэгээр гарсан Булганхангайн баг 1-р хэсгээс хоёроор гарсан Увснуурт хожигдсон байна.

Ийнхүү аваргын төлөө "Их Mонголын хүчтэн", "Увснуур" дэвжээний бөхчүүд тоглосноос "Их монголын хүчтэн" Увснуур дэвжээг 20-17-оор буулгаж авснаар 8 дахь удаагийн бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргын алтан медалийг хүртлээ.

Тэмцээний тэгш тоглогчоор Булганхангай дэвжээний тоглогч улсын начин С.Ганхуяг, шилдэг довтлогчоор "Увснуур" дэвжээний тоглогч, аймгийн арслан Т.Сүрэнжав, шилдэг хамгаалагчаар "Их Mонголын хүчтэн" дэвжээний ахлагч улсын арслан Д.Ганхуяг, холын зайн шидэлтийн аваргаар Увснуурын аймгийн арслан Х.Оргилболд нар тус тус шалгарчээ.

"МОНГОЛ-2015" бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний алтан медальт,

Монгол улсын хүчит арслан Доржпаламын Ганхуяг ахлагчтай "Их Монголын Хүчтэн дэвжээний баг:

Зүүнбаян-Улаан сумын харьяат, Улсын арслан Доржпаламын Ганхуяг
Баянгол сумын харьяат, Улсын заан Болдын Сайнбаяр
Хархорин сумын харьяат, Улсын заан Төмөрбаатарын Санчир
Гучин-Ус сумын харьяат, Улсын начин Дашдондовын Батбаяр
Өлзийт сумын харьяат, Улсын начин Лхагвадоржийн Наранбаатар
Тарагт сумын харьяат, Улсын начин Батмөнхийн Сангисүрэн
Сант сумын харьяат, Аймгийн арслан Цэрэндолгорын Жамсран
Бүрд сумын харьяат, Аймгийн арслан Гомбосүрэнгийн Отгонбаатар
Уянга сумын харьяат, Аймгийн арслан Хүрэл-Очирын Гантулга
Сант сумын харьяат, Аймгийн арслан Жаалаагийн Наранбаатар
Нарийнтээл сумын харьяат, Аймгийн арслан Батжаргалын Лхагвадорж нарын бүрэлдэхүүнтэй тогложээ.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна