ДЭМБ: Зика вирус Латин Америкийн орнуудад илэрлээ

2015 оны 12 сарын 16

Хүний эрүүл мэндэд, тэр дундаа нялх хүүхдэд онцгой аюултай вирус зика одоо Латин Америкийн есөн оронд илрээд байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээнээс иш татан Кубын хэвлэлээр мэдээлжээ.

 

Анх энэ халдварт вирус Бразилид илэрсэн тавдугаар сараас хойш вирусийн халдвар Панамд (3), Парагвайд (6), Мексикт (3), Венесуэлд (7), мөн Гватемала, Сальвадор, Суринам, Колумбид илрээд байна. Эдгээр орнуудад хандан нэмэлт арга хэмжээ авахыг ДЭМБ зөвлөжээ.Зика вирусийн халдвар авсан таван хүний нэгд өвчний гадаад шинж тэмдэг нь илэрдэг гэнэ. Өвдөлт, халууралт, тууралт ажиглагддаг байна. Одоогоор энэ вирусийн эсрэг вакцин бүтээгдээгүй байна.

 

Хамгийн анх энэ вирус 1947 онд Уганда улсын зика нэртэй ойд бичнээс илэрчээ. Вирусийг Aedes Aegypti гэх шумуул тараадаг ажээ. Аравдугаар сарын сүүлчээр Бразилийн Эрүүл мэндийн яамнаас зика вирусийн халдвар нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн халтай ажээ. Микроцефали буюу бойжиж буй ургийн толгойн хөгжлийг сааруулан жижигүүлсний улмаас ухаан дутуу, хараа, сонсгол муутай хүүхэд төрүүлдэг гэж батлан мэдээлсэн юм. Хамгийн сүүлийн мэдээгээр микроцефали шинж тэмдэгтэй 1248 хүүхэд төржээ. Үүний зэрэгцээ хоёр ч том хүн энэ халдвараар нас барсан гэж тус улсын салбарын яам нь үзэж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна