Н.Ану “Orange team”-д багтжээ

2015 оны 12 сарын 16

Өнгөрөгч 11 дүгээр сарын 22-нд эхэлсэн “Дэлхийн мисс” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод үргэлжлэн явагдаж байна. Олон орны мисс бүсгүйчүүдийг баг болгон хуваахад эх орноо төлөөлөн оролцож буй Н.Ану Мексик, Румын, Нидерланд, Никарагуа, Панам, Перу, Вьетнам зэрэг орны бүсгүйчүүдтэй “Orange team”-д багтжээ.

Н.Ану “Dances of the World”-д амжилттай оролцож, үндэсний бүжгээ бүжиглэн, дээлээрээ гоёсон бол “Talent Recalls”-д уруулаараа зурах үзүүлбэр үзүүлэн өвөрмөц содон авьяасаараа бусад оролцогчдоос ялгарч шүүгчдээс өндөр үнэлгээг авсан байна. Мөн тэрээр багийн гишүүдийн хамт Саня хотын хүүхдүүдэд зориулсан “Green land” хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, хүүхдүүдтэй нэгэн өдрийг өнгөрөөжээ.

“Дэлхийн мисс” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 19-ний өдөр болно.

Н.Ануг дэмжихийн тулд албан ёсны https://itunes.apple.com-р саналаа өгөөрэй.

#Н.Ану #Дэлхийн мисс #Miss World

Ч.БОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна