“К-поп & Cover Dance” тэмцээний бүртгэл явагдаж байна

2015 оны 12 сарын 16

БНСУ-Монголын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд болох гэж буй “К-поп & Cover Dance” тэмцээний бүртгэлийг энэ сарын 21-ний өдрийг хүртэл www.facebook.com/mongol.ihc хаягаар авч байна. 6 дахь удаагийн уг тэмцээн энэ сарын 26-ны өдөр ЦЕГ-ын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв дээр болох бөгөөд бүртгүүлэгчдээс зөвхөн 20 оролцогч-баг эцсийн шалгаруулалтад оролцоно.

Уг тэмцээнийг “Ай Эйч  Си” ХХК 2011 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд Монголын сэтгүүлчдийн холбооноос дэмжин ажиллаж байна.  

Тэмцээний шагналын тухайд эхний таван байрыг шалгаруулж, тэргүүн байрыг БНСУ-д хэлний бэлтгэд 1 семистр суралцах эрхээр шагнана. Удаах байруудад Notebook, 300-100 мянган төгрөгийн мөнгөн шагналтай. Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн бүх оролцогч нарт гарын бэлэг өгөх ба үзэгчдийн дунд сугалаа явагдаж, К-поп дуу бүжиг болон Монголын үндэсний урлагийн тоглолтыг сонирхуулах юм байна.

Бүртгэлийг энэ сарын 21-ний өдрийг хүртэл www.facebook.com/mongol.ihc хуудсаар болон 7011-7000, 9595-0321, 9913-3937 утсаар авч байна.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна