Пхеньян канад номлогчийг шийтгэжээ

2015 оны 12 сарын 16

 

Хойд Солонгосын дээд шүүхээс канад номлогчийг тагнуулын хэрэгт буруутган бүх насаар нь хорих лагерьт хүнд хөдөлмөр хийх ялаар шийтгэжээ. Канадын Торонто хотноо орших Христийн сүмийн пастор Хён Су-лим нь өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгост баривчлагдсан юм.

 

Хён Су-лим 1997 оноос хойш тогтмол Хойд Солонгост очиж асрамж, сувиллын газар байгуулан ажиллуулж байжээ. Солонгос гаралтай Хён Су-лим 1986 онд Канадад нүүж очсоноор тус улсын иргэн болсон аж.

 

Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард Пхеньянд Өмнөд Солонгосын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт буруутган бүх насаар нь хөдөлмөрийн лагерьт ажиллуулах ял оноосон юм.

 

Түүнчлэн Хойд Солонгос АНУ-ын иргэн Кеннет Бейг 15 жил хорих лагерьт ажиллуулах ялаар шийтгэсэн боловч хоёр жилийн дараа 2014 онд сулласан билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна