Өмнөд Суданд энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлнэ

2015 оны 12 сарын 16

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргийн тоог нэмэгдүүлэхээр болжээ. Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр Өмнөд Суданд нэмж 500 орчим цэрэг, 600 цагдааг илгээх бөгөөд нийтдээ олон улсын энхийг сахиулагчдын тоог 15 мянгад хүргэхээр болсон аж. Мөн Өмнөд Суданы энхийг сахиулах ажиллагаанд тагнуулын нисгэгчгүй онгоцнуудыг ашиглахаар болсон байна.

 

Өмнөд Судан улс 2011 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш зөрчил үймээн тасрахгүй байгаа юм. Өмнөд Судан сөргөлдөгч талууд өнгөрсөн наймдугаар сард энхийн баримт бичигт гарын үсэг зурсан боловч биелүүлэхгүй байгаа аж. Өмнөд Судан дахь зөрчил мөргөлдөөний улмаас 2.4 сая орчим хүн орон гэрээсээ дайжжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна