Гүн хавцлаас 19 хүний цогцос олжээ

2015 оны 12 сарын 16

 

Мексикийн өмнөд хэсгийн Герреро мужид орших нарийн гүн хавцлаас 19 хүний цогцсыг олжээ. Мексикийн цагдаа нарын үзэж буйгаар эдгээр цогцос өнгөрсөн онд сураггүй болсон оюутнуудынх байж болох аж. Хохирогчдыг шатааж, хоёрыг нь мөчилсөн тул хэн болохыг танихын тулд ДНК-ын шинжилгээ хийх шаардлагатай болжээ.  Герреро мужийн баруун хэсэгт орших 500 метр гүн хавцлаас цогцсуудыг олсон аж.

 

Герреро мужид сүүлийн жилүүдэд 200 гаруй хүн сураггүй болсон байна. Мескикийн албаныхан сураггүй болсон хүмүүсийн үхэлд хар тамхины бүлэглэлүүдийг буруутгадаг аж.  

 

Герреро мужийн Игуала хотод 2014 оны есдүгээр сард багшийн коллежийн оюутнуудын жагсаалын үеэр мөргөлдөөн гарч, цагдаа нар гал нээснээс зургаан хүн амь үрэгдсэн юм. Мөргөлдөөн, үймээн самууны дараа 43 оюутан сураггүй болж одоо болтол олдоогүй байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна