ЛА Лейкэрс баг Милоуки Багсыг бут ниргэлээ

2015 оны 12 сарын 16

 

NBA-гийн талбайд өнөөдөр дөрвөн тоглолт боллоо. Өмнөх тоглолтодоо Голдэн Стэйт Уорриорс багийн 28 дараалсан ялалтыг зогсоосон Милоуки Багс өнөөдөр Лос Анжелес Лейкэрс багийн талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 46-55 харьцаагаар талбайн эзэд тэргүүлж байсан бол гуравдугаар үеийн дунд хэсэгт Коби Брайнт гайхалтай тоглолоо үзүүлж онооны зөрүүг 20-д хүргэж сэлгээний сандал дээр суужээ. Харин шийдвэрлэх үед багийнхан нь оноог ойртуулахгүй барьснаар 95-113 харьцаагаар зургаа дараалсан хожигдлоо зогсоосон байна.

Тус тоглолтот Коби Брайнт 22 оноо, 6 оновчтой дамжуулалт өгсөн бол ДиАнжело Рассиал 19 оноо, 7 оновчтой дамжуулалтаар тусалжээ. Харин эсрэг багаас Майкл КартерУйлмас 19 оноогоор тэргүүлжээ.

Бусад тоглолтууд
Клевлэнд Кавалерс 89
-77 Бостон Селтикс
Дэнвер Наггетс 112-100 Минносато Тембэруолвз
Хьюстон Рокетс 97-107 Сакермэнто Кингс
Милоуки Багс 95-113 Лос Анжелес Лейкэрс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна