“Миний нутаг Сэлэнгэ” зураачдын бүтээлд мөнхөрлөө

2015 оны 12 сарын 16

Сэтгүүлч:
Сэлэнгэ

Сэлэнгийн уран бүтээлчдийн үзэсгэлэн анх удаа Улаанбаатар хотноо гарлаа. Энэ удаа Bluemon төвийн Bluemoon галлерейг гарсан “Миний нутаг Сэлэнгэ” үзэсгэлэнд дан нутгийн уран бүтээлчдийн бүтээл чимснээрээ содон байлаа. Энэ сарын 1-нээс эхлэн үүдээ нээсэн үзэсгэлэнд соёлын гавьяат зүтгэлтэн зураач, багш Ц.Нарангэрэл, барималч Р.Энхтайван, Э.Гансүх, Б.Түвшин, Оргилболд, Дамдинбаяр, Баатарцогт, Болор, Болортуяа, Төртүвшин зэрэг олон уран бүтээлч өөрийн арга барил, техникийг харуулан зурсан содон бүтээлүүдээрээ оролцож үзэгчдийн нүдийг хужирласан байна.

Сэлэнгэ нутгийн байгалийн сайхныг нутгийн зураачид илүүтэй шүтэж, шимтэн бүтээх нь дамжиггүй. Ийм учраас “Наваан-Юндэн” сангаас энэхүү урлагийн сайхныг олонд түгээх, түмний нүдийг баясгах ажлыг ийн эхлүүлжээ.  

 

ЭХ СУРВАЛЖ: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна