Надежда Бабкина махлаг эмэгтэйчүүдийг хувцаслана

2015 оны 12 сарын 16

Фото: «Русская песня» театрын хэвлэлийн алба

Оросын ардын жүжигчин Надежда Бабкина хувцас зохион бүтээгч Викториа Вижанийн хамт тарган эмэгтэйчүүдийг хувцаслахаар шийджээ. Тэдний бүтээсэн хувцасны шинэ загварыг өнөөдөр Москвагийн «Русская песня» гэдэг ардын дуу хөгжмийн улсын театрын байранд нээлтээ хийнэ  гэж тэдний хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

“Сайхан харагдахаас битгий зов” гэсэн нэрээр  хувцас загварын шинэ чиг хандлагаа  нэрлэсэн байна. “Махлаг эмэгтэйчүүдэд дизайнерууд анхаарлаа бага хандуулдаг. Тэд туранхай хүмүүсийг л гоёх дуртай. Би жин ихтэй эмэгтэйчүүдийг амжилттай, тухлаг байгаасай гэж хүснэ” хэмээн Бабкина ярьж байна. Түүний зохион бүтээсэн мариалаг эмэгтэйчүүдийн хувцасны цуглуулга нь гоё дэгжнээс гадна таатай, бие галбирын дутагдлуудыг нууж, тэр хүний нандин чанарыг тодруулж өгөх юм гэдгийг ч Оросын Ардын жүжигчин хэллээ.

Надежда Бабкина. Фото: «Русская песня» театрын хэвлэлийн алба

Хувцас загварын үзүүлбэрт нь Оросын ардын жүжигчин Наталья Егорова түүний нөхөр  Борис Щербаков, театр, киноны жүжигчин Татьяна Бронзова нар оролцож буй бөгөөд оддын хамт түүнд супермаркетийн кассчин бүсгүй, дунд сургуулийн захирал бүсгүйчүүд ч оролцох гэнэ. Үзүүлбэрийн үеэр  буяны ажиллагаа хамт өрнөж, өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хандив цуглуулах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна