Аналог хөгжмийн хувьсал

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Аналог хөгжмийн хувьсал

90-ээд оноос хойш техник технологийн дэвшилт гарсанаар пянзны хэрэглээ багасч хөгжим сонирхогчид пянз гэхээс илүүтэйгээр илүү хялбар хийц бүхий дижитал хөгжимийн формат, CD, mp3-ийг илүүтэйгээр сонгох болсон. Саяхныг хүртэл пянз үйлдвэрлэхээ зарим газар зогсоосон байсан. Харин баруун Европын орнууд, Америк, Австрали тивд пянзны хэрэглээ багассан болохоос биш, байсаар л байгаа. Сүүлийн жилүүдэд хөгжим сонирхогчид илүү цэвэр дугаралтыг хүсэж пянзыг сонгох болж, бидний сонсох дуртай дуучид өөрийн цомгоо пянзан дээр гаргаж эхэллээ. Бид хөгжим сонирхогч залуучуудад пянз тоглуулагчийн талаар мэдээлэл хүргэхийг зорилоо.

Пянз тоглуулагч бүрэн автомат, хагас автомат, бүрэн механик гэсэн ангиллуудтай байдаг. Бүрэн автомат нь нэг товчлуур дарахад ажиллаад, пянз яваад дуусахад зүүгээ өөрөө өргөж татаад унтардаг бөгөөд ямар  нэгэн тохиргоо хийх шаардлагагүй юм. Зүүний даралт, гарын тохиргоо, эргэлтийн хурд өөрийн горимдоо (33, 45, 78) өөрчлөгдөхгүй. Анхлан сонирхогчид хамгийн тохиромжтой бөгөөд үнэ нь ч харьцангуй хямд, хөнгөн жинтэй, авсаархан хийцтэй.

Бүрэн гар буюу механик ажиллагаатай тоглуулагч нь зүүний даралт, гарын тохиргоог тохируулах шаардлагатай бөгөөд буруу тохируулбал пянзаа гэмтээх эрсдэлтэй. Эргэлтийн хурдыг нь тохируулж болно. Харин сул тал нь пянз дуусахад зүүгээ өргөхгүй, хэрвээ орхичихвол салгах хүртэл пянзны дээрээ эргээд л үлдэнэ. Мэргэжлийн тоглуулагчууд ихэвчлэн бүрэн механик байдаг бөгөөд өөрсдөө зүүний жин болон эргэлтийг тааруулдаг. Бүрэн механик тоглуулагч нь анхлан сонирхогчид тийм ч тохиромжтой биш.

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг загвар бол хагас автомат тоглуулагч. Учир нь ердийн ажиллагаа нь автомат боловч шаардлагатай бол дээрх зүйлсийг гараар тохируулж бас болно.

Бид өөрийн дуртай хөгжмийг сонсохын тулд пянз тоглуулагчийн хуучний Зөвлөлт холбоот улсад 70-80-аад онуудад үйлдвэрлэгдэж байсан пянз тоглуулагчийг олж авах эсвэл гадаадын аль нэг орноос худалдан авах хэрэгтэй болж байсан юм. Харин одоо бид цэвэр дугаралтыг хүргэх пянз тоглуулагчийг өөрийн орноос худалдан авах боломж нээгдэж байгаа нь сайшаалтай юм.

PC mall дэлгүүрийн төв салбар дээр байрлах пянзны тоглуулагчны шоурумд ирж, амьд аналог дуугаралтыг өөрийн биеэр мэдэрч, Pioneer болон Audio technika ийг тоглуулагч өсгөгчийг худалдан авах боломжтой боллоо.

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ
www.facebook.com/PCmallOfficial
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9988-0093

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж