Монгол-БНХАУ-ын Бизнес, Хөрөнгө оруулалтын форум болж өнгөрлөө

2015 оны 12 сарын 16

"Бизнес Хөгжлийн Шинэ боломжууд" Монгол-БНХАУ-ын Бизнес, Хөрөнгө оруулалтын форум mongolianbusinessdatabase.com 2015 12 15 "Бизнес Хөгжлийн Шинэ боломжууд" Монгол-БНХАУ-ын Бизнес, Хөрөнгө оруулалтын форумыг China Business Center, Хууль зүйн Инке фирм, Монголын Бизнес Мэдээллийн (MBD) сангийн дэмжлэгтэйгээр 2016 оны 1 сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хоёр орны хөрөнгө оруулалт, худалдааны харилцаанд илүү тохиромжтой арга замыг нээж, эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болгох зорилгоор зохион байгуулах гэж байна.

Энэ арга хэмжээнд БНХАУ болон Хонг Конгын нэр хүндтэй 45 компаниудын төлөөлөлтусгай шалгуураар оролцох бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монголын талаас тодорхой салбаруудаас шалгарсан 36 төсөл зөвхөн хөрөнгө оруулагч талд "бие даан" танилцуулагдах юм.

Энэхүү форумын ажиллагаанд оролцож дараах бизнесийн салбаруудад нийцэх төслөө танилцуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд 2015 оны 12 сарын 31-ны дотор бидэнтэй холбогдож материалаа ирүүлнэ үү. Бид тусгай шалгуурын дагуу сонголт хийж Хятадын талын хөрөнгө оруулагч, хамтран ажиллах бизнес түнштэй нь ганцаарчлан уулзуулах зохион байгуулалтыг хийх юм.

1. Барилга

2. Уул уурхай

3.Дэд бүтэц, эрчим хүч

4. Хөдөө аж ахуй

5. Мах

6. "Made in Mongolia" үйлдвэрлэл,

7.Аж үйлдвэр

8. Эрүүл мэнд, аялал жуулчлал

9. Чөлөөт бүс

Та бүхэн холбогдох асуудлаар 7611 1666, 9515 0888, 8898 3696 дугаарын утас info@cbcmongolia.com имэйл хандах буюу www.cbcmongolia.com website-д зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

(Жич: Энэ асуудлаар China Business Center ийн Ерөнхий Захирал Шүрэнгоо энэ долоо хоногт буюу 12 сарын 18-нд зохион байгуулагдах MBD Business Networking арга хэмжээн дээр танилцуулга хийх бөгөөд та бүхэн холбогдох мэдээллийг

www.mongolianbusinessdatabase.com линк дээр харж болно) “Чайна Бизнес Центр” ХХК-ийн танилцуулга.

БНХАУ-ын Бээжин хотод төвтэй “Mongolian China International Invest Management”

/MCIIM/ компани нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагааявуулдаг мэргэшсэн компани бөгөөд БНХАУ-ын “Нэг зам-Нэг бүс” стратегийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын бизнес эрхлэгчдэд БНХАУ /Хонг Конг/-ын зах зээлээс хөрөнгө оруулалт олоход нь зуучлах, бизнесийн харилцаа тогтооход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо өөрийн охин компани болох “Чайна Бизнес Центр” ХХК /China Business Center/-ийг үүсгэн байгуулсан.

“Өмгөөллийн ИНКЕ” ХХН-ийн танилцуулга.

“Чайна Бизнес Центр” ХХК-тай хамтран ажиллагч “YINGKE” хууль зүйн фирм нь БНХАУ-ын Бээжин хотод төвтэй өөрийн улсад 32, дэлхийн бусад 32 улсад салбартай нийт 4000 гаруй хуульчидтай олон улсад нэр хүнд бүхий томоохон хуулийн компани юм. Гадаад байгуулагдсан салбаруудаас дурдвал Нью-Йорк, Чикаго, Лондон, > Брюссель, Будапешт, Верона, ХонгКонг, Милан, Варшав, Истанбул, Сөүл, Сингапур, > Тель-Авив, Дубай, Сан Пауло, Мексик, Мадрид, Москва, Лиссабон, Валенсиа, Познань, Рио, Афин, Монако, Барселона, Берлин, Словак, Чех, Бангкок зэрэг хотуудад төлөөлөгчийн газрууд нь ажилладаг.

“YINGKE” хууль зүйн фирм нь 2014 оны Азийн шилдэг хууль зүйн фирмээр шалгарч байсан.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна