Япон хүүхнүүд Үндсэн хуулийн заалтаа эсэргүүцэв

2015 оны 12 сарын 17

Фото: Global Look

 

Нөхрөөсөө салаад хагас жилийн дотор нөхөрт гарч болохгүй гэсэн 1898 оны Үндсэн хуулийн заалт нь эрх зүйд нийцэхгүй байна гэж Японы Дээд шүүх үзэв. Энэ тухай Asian Review хэвлэлээр мэдээлжээ.

 

Окаяма мужийн 30 настай эмэгтэй энэ заалтын эсрэг 2011 онд шүүхэд хандсан юм. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2008 онд гэр бүл салсан тэр эмэгтэй шинээр гэрлэхийн тулд зургаан сар хүлээх болсон нь түүний эрхийг зөрчсөн мөн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлсөн гэж гомдол гарган засгийн газраасаа 1,65 сая иенийн нөхөн олговор шаардсан байна.

 

Өмнөх тэр заалтаар бол салснаас хойш зургаан сарын дотор төрөх хүүхдийн эцгийг тогтооход үүсэх маргаанаас зайлсхийх гэсэн арга байсан аж. 1898 оны хуулийг өөрчлүүлэхээр тэмцэж байгаа хүмүүс одоо тиймэрхүү маргааныг ДНК-ийн шинжилгээгээр тогтоож болно гэж үзэж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна