Vogue стилийн хөгжмийг сонсоцгооё

2015 оны 12 сарын 17

-Vogue сэтгүүлийн орос хувилбарын шинэ жилийн бэлэг-

Фото: Николай Бирюков. Стиль: Ольга Дунина. 2015, арванхоёрдугаар сар

Шинэ жилийн баярт зориулан Оросын Vogue сэтгүүлийн хувилбараас Apple Music хөгжмийн сервисийн болон өөрийн сувгийн хэрэглэгч нартаа бэлэг барьж байна. Тэд энэ жилийн загварын үзүүлбэрүүд дээр дагалдсан хамгийн моодны хөгжмийн таван плей-жагсаалтыг бэлтгэжээ. Хөгжмийн сонголтуудыг сэтгүүлийн редакторууд, Shop & Bar Denis Simachёv дэлгүүрийн арт-захирал, дижей Orange нэрээр алдартай Сергей Плешаков, дизайнч Вика Газинская нар хийсэн байв.

Ер нь сэтгүүлийн редакци энэ сараас эхлэн өөрсдийн сонголтоор уншигч сонсогч нараа сард хоёр удаа баярлуулж байхаар шийдсэн байна. Хэрэв та Apple хөгжмийн үйлчилгээнд орж амжаагүй бол одоо нь Vogue сэтгүүлийн долгионд ор.

 

Runway SS16

Фэшн үзүүлбэрүүдийн бидэнд таалагдсан хөгжмөөс хийсэн редакцийн сонголт

 

Vogue Guest: Vika Gazinskaya

Оросын дизайнч Вика Газинская өөрийн дуртай романтик зохиомжуудаас санал болгож байна.

 

Red in Vogue

Red in Vogue гэх цуглуулгуудын тусгай дугаарт зориулсан плей-жагсаалт

 

Vogue Guest: Orange

Denis Simachёv Shop & Bar дэлгүүрийн арт- захирал, DJ Orange-ийн санал болгосон трекүүд

 

The New Cool

Танд зориулж байгаа шинэ трекүүд

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна