Ерөнхий сайдаа алгадав

2015 оны 12 сарын 17

Мариано Рахой. Архивын зураг

Фото: Paul White /АР

 

Испанийн ерөнхий сайд Мариано Рахой сонгуулийн сурталчилгаагаар Понтеведра хотын гудамжинд хүмүүстэй уулзалт хийж явахад нь 17 настай залуу түүнийг алгаджээ. Ерөнхий сайдтай зургаа хамт авахуулахыг залуу гуйсныхаа дараа түүнийг алгадсан байна. Цугларсан олны зарим нь тэр үйлдлийг “браво, браво” гэж хашгиран угтлаа. Үүний дараа өнөөх залуу ерөнхий сайдын хагарсан нүдний шилийг газарт шидээд хамгаалалтын албаны нэг даргыг нь бас алгаджээ.

 

Хамгаалагч нар тэр залууг барьсан байна. Яагаад ерөнхий сайдын “биед” халдсан хэргийн учир шалтгааныг тодруулж байгаа гэнэ.

 

Ерөнхий сайд “Яагаад ийм юм болов оо?” гэсэн асуултаар олонд хандаж байлаа. Жаран настай улстөрчийг дагалдан явсан хүмүүс хэргийг үл анзаарсан дүр гарган тэд гудамжны уулзалтаа үргэлжлүүлж явав. Нүдний шилгүй ерөнхий сайд хэсэг хугацааны дараа өөр хотод цуглаанд оролцохоор явжээ.

 

Понтеведра хот нь Мариано Рахойн төрөлх хот юм. Тэрээр Сантьяго-де-Компостелло хотод төрсний дараа хүүхэд насаа энэ хотод өнгөрөөжээ. Ирээдүйн ерөнхий сайдын эцэг хотын шүүхийн дарга байлаа. Эндээ Рахой улс төрийн замаа эхлэн депутатаар сонгогдож байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна