Майкл Жексоны «Thriller» цомог дээд амжилт тогтоов

2015 оны 12 сарын 17

Майкл Жексон. Фото 1998 он.

Фото: Cliff Schiappa / АР

Майкл Жексоны «Thriller» цомог АНУ-д 30 сая гаруй хувиар худалдагдсан нь түүхэнд анхны тохиолдол боллоо гэж Америкийн дуу бичлэгийн аж үйлдвэрийн эвсэл (RIAA) мэдээлснээс иш татан Reuters дамжуулжээ.

Энэ цомгийн хуулбарууд дэлхий даяар 100 сая хувиар зарагджээ гэж RIAA тодруулсан байв.

«Billie Jean», «Beat It» гэх зэргийн долоон синглийг багтаасан уг цомог 1982 онд бичигдсэн ба хоёр жилийн дараа нь 20 сая хувиар зарагдсан байв. Поп хөгжмийн хаан нас бараад зургаан жил болж байгаа ч хамгийн сайн худалдаатай жүжигчин хэвээр байгааг RIAA мэдээлж байна.

Сүүлийн цаг хүртэл Eagles хамтлагийн «Their Greatest Hits (1971-1975)» цомог худалдааны дээд амжилтыг үзүүлж байв. Тэр цомог 29 сая хувиар АНУ-д зарагдсан байлаа. Гуравдугаар байрыг 23 саяаар зарагдсан цомгуудтай Pink Floyd («The Wall»), Led Zeppelin («Led Zeppelin IV») хамтлагууд мөн Билли Жоэл («Greatest Hits Volume I & Volume II») хуваалцжээ.

Майкл Жексон бол Америкийн дуучин, бүжигчин, жүжигчин юм. Поп хөгжмийн хамгийн сайн дуучин байснаас “Поп хөгжмийн хаан” гэсэн нэрийг зүүж иржээ. Тэрбээр 15 «Грэмми» мөн хэдэн арван шагналуудын эзэн бөгөөд 25 удаа Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгдэж байлаа. Дэлхий даяар түүний худалдагдсан цомгуудын тоо нь тэрбум гаруй хувь болсон мэдээ бий. Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас баржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна