Ирц бүрдэхийг хүлээж байна

2015 оны 12 сарын 17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан бөгөөд ирц бүрдэхийг хүлээж байна. Чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ирсэн байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирээгүй байгаа юм.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс О.Баасанхүү хүрэлцэн иржээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдыг томилох тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Эдгээр төслүүдийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг тус бүр завсарлага авснаар энэ долоо хоногт шилжиж ирсэн юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна