МАН-ын бүлэг хуралдаж байна

2015 оны 12 сарын 17

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна.  Тус хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох эсэхээ хэлэлцэж байгаа аж. Шинэ он гарахаас урьтаж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол УИХ дахь МАН-ын бүлэг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй. Үүнээс болж, УИХ-ын үйл ажиллагаа үндсэндээ хоёр долоо хоногийн турш гацаж байгаа юм.

Улс төрд үүссэн энэхүү нөхцөл байдалтай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр парламентад суудалтай намуудын төлөөллийг хүлээн авч уулзан, ажлаа гацаахгүй үргэлжлүүлэхийг зөвлөсөн билээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч ирц бүрдэхгүйгээс одоо хэр нь эхэлж чадахгүй байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна