Тайваньтай зэвсгийн наймаа хийвэл Хятад хориг тавина

2015 оны 12 сарын 17

АНУ-ын засгийн газар Тайваньд 1.83 тэрбум ам.долларын нийт өртөгтэй зэвсэг, цэргийн техник худалдахаар төлөвлөж байна. АНУ нь Тайваньд тэнгисийн харуулын болон байлдааны хөлөг онгоцнууд, “Stinger” пуужин зэрэг хэд хэдэн төрлийн зэвсгийг худалдахаар төлөвлөж байгаа аж.

 

Харин Хятадын засгийн газраас АНУ-ын Тайваньтай хийх зэвсгийн наймаанд оролцсон компани, фирмийн эсрэг хориг тавихаар сүрдүүлжээ. Хятадын Гадаад хэргийн дэд сайд Zheng Zeguang АНУ-ын Тайваньтай хийх зэвсгийн наймааны эсрэг албан ёсны дипломат эсэргүүцэл илэрхийлсэн байна. Тэрбээр Тайванийг зэвсгээр хангах нь Хятадын үндэсний ашиг сонирхолд харш гэдгийг мэдэгджээ.

 

Хятад Тайванийг газар нутгийнхаа нэг хэсэг үздэг байдлыг арлын оршин суугчид ялангуяа залуус хүчтэй эсэргүүцдэг. Гэхдээ сүүлийн 20 жил хоёр талын худалдаа наймаа эрс нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн арваннэгдүгээр сард Тайванийн ерөнхийлөгч Ма Юн Жи Хятадын дарга Си Жинпинтэй Сингапурт түүхэн уулзалт хийсэн юм. Энэ нь 1949 оны иргэний дайнаас хойш анх удаа Тайвань, Хятадын тэргүүнүүд уулзсан тохиолдол болжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна