Катарын 27 анчин Иракт барьцаалагджээ

2015 оны 12 сарын 17

 

Катарын 27 анчин Саудын хилийн ойролцоо Иракын цөлийн бүсэд ан хийж яваад зэвсэгт этгээдүүдэд барьцаалагджээ. Анчдын бүрэлдэхүүнд Катарын вангийн гэр бүлийн гишүүд байгаа тухай албаныхан мэдээлж байна.

 

Катарын гадаад хэргийн сайдын мэдээлснээр анчид Иракын засгийн газраас зөвшөөрөлтэй ан хийж явсан аж. Харин Иракын талаас анчдыг хамгаалагдсан бүсээс гарч явсан гэж буруутгажээ. Катарын анчдыг хамгаалуулахаар Иракын албаныхан зэвсэглэсэн 100 цагдааг гаргаж өгсөн ч тэд өөрсдөө хамгаалалтаас татгалзсан аж.

 

Арабын хойгийн баян анчид Марокко, Ирак, Пакистан, Афганистан болон Төв Азийн орнуудад ан ав хийх нь элбэг байдаг юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна