Хон хэрээдийн Б.Энхбатын гомдлыг хэлэлцэхийг хойшлуулав

2015 оны 12 сарын 17

Охиныхоо найз залууг “хятад аялгаар ярилаа” хэмээн буудаж хөнөөсөн Хон хэрээдийн Б.Энхбатад холбогдох хэргийг өчигдөр хянан хэлэлцэхээр болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүйн улмаас хойшилжээ. Б.Энхбатын хувьд хэргээ хянан хэлэлцүүлэхээр удаа дараа гомдол гаргаж байсан юм.

Б.Энхбат нь 25 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Тухайн үед Улсын дээд шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч л хяналтын журмаар гомдол гаргах хууль үйлчилж байсан учраас Б.Энхбат өөрөө хэчнээн гомдол бичсэн ч хүлээж авдаггүй байсан аж. Тэрбээр Тахир соёот дахь гянданд таван жил ял эддээд өдгөө дэглэм нь буурч Мааньт дахь чанга дэглэмтэй хорих ангид хүмүүжиж байгаа юм.

Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаярын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

Н.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна