Гал авалцах материалаар хийгдсэн байжээ

2015 оны 12 сарын 17

Өнөөдөр өглөө “100 айл”-д байрлах Барилгын материалын бөөний төвд гал гарсан билээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах алба ажиллаж галын тархалтыг зогсоосон юм.

Тэгвэл хоёр давхарт байрлах нотариат, тамга тэмдгийн үйлчилгээ эрхэлдэг газрууд бүрэн шатсан байна. Харин барилгын материалын дэлгүүрүүд рүү гал авалцахаас сэргийлсэн гэв. Албаныхны мэдээлж буйгаар энэ барилга нь модон хийцээр хийгээд шууд дулаалгын хөөсөнцрөөр хучсан учраас гал амархан авалцжээ. Ер нь сүүлийн үед энэ мэт модон хийцийн гадна талд шууд дулаалгын хөөсөнцөр хучсан барилга их болсон байна. Тиймээс ард иргэд, албан байгууллагуудад галын аюулгүй байдлыг хангаж байр орон сууцаа барихыг анхааруулж байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна