"Qatar Masters Open" нээлтээ хийлээ

2015 оны 12 сарын 17

Шатрын хамгийн өндөр шагналын сантай, нэр хүндтэй нээлттэй тэмцээнүүдийн нэг "Qatar Masters Open" нээлтээ хийхэд бэлэн боллоо. Энэ жилийн тэмцээнд 2300-аас дээш рейтингтэй шатарчид оролцох бөгөөд швейцарь системээр 9 өрөг тоглох юм, Шаганалын нийт сан 130 мянган ам.доллар бөгөөд эрэгтэй түрүүлсэн шатарчин 27 мянган ам.доллар гардах бол эмэгтэй шатарчин 8 мянган ам.долларын шагналын эзэн болох юм байна. Энэ удаагийн нээлттэй тэмцээнд оролцохоор тэр бүр нээлттэй тэмцээнд оролцоод байдаггүй Норвегийн шатарчин, дэлхийн аварга аварга Магнус Карлсен, өнгөрсөн оны "Qatar Masters Open 2014" тэмцээний дэд аварга Оросын шатарчин, экс дэлхийн аварга Владимир Крамник, Голландын шатарчин, супер их мастер Аниш Гири нар оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна