Д.Эрдэнэбаатар: Нотариат, тамга тэмдгийн хоёр үйлдвэр бүрэн шатсан

2015 оны 12 сарын 17

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу "Зуун айл" орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд өнөөдөр өглөө 08.58 минутад гал гарч онцгой байдлын албан хаагчид 09:08 минутад шуурхай очсон байна. Гал гарсан 45*6 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн нэг давхарт нь барилгын худалдаа байсан бол хоёр давхарт нь нотариат,  хоёр ширхэг тамга тэмдгийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ талаар НОБГ-ын Гал  түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатараас тодруулахад “Манай албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан. Хоёр давхар нь бүрэн шатсан ч нэг давхрын барилгын материалын дэлгүүр рүү оруулалгүй унтраалаа. Цагдаагийн байгууллага юунаас болсныг нь шалгаж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд галын аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй байна” гэлээ.

С.САРУУЛ

ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна