Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу "Зуун айл" орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд өнөөдөр өглөө 08.58 минутад гал гарч онцгой байдлын албан хаагчид 09:08 минутад шуурхай очсон байна. Гал гарсан 45*6 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн нэг давхарт нь барилгын худалдаа байсан бол хоёр давхарт нь нотариат, хоёр ширхэг тамга тэмдгийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатараас тодруулахад “Манай албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан. Хоёр давхар нь бүрэн шатсан ч нэг давхрын барилгын материалын дэлгүүр рүү оруулалгүй унтраалаа. Цагдаагийн байгууллага юунаас болсныг нь шалгаж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд галын аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй байна” гэлээ.
С.САРУУЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN